“Идэвхтэй насжилт-дасгал, хөдөлгөөн” аяны ажлын хэсгийн уулзалт боллоо.

Монголын ахмадын байгууллагын 95 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан “Идэвхтэй насжилт, дасгал хөдөлгөөн” аян, “Чингэлтэйн ахмадууд-2028” арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа удирдаж, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг, Ахмадын хороо, Биеийн тамир, спортын хороо, Улаан загалмайн хорооны удирдлагууд оролцож, аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ.
“Идэвхтэй насжилт, дасгал хөдөлгөөн аян”-ны нээлт энэ сарын 09-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд аян 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд үргэлжлэх юм.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ