“СУДЛААЧ-2026” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач-2026” эрдэм шинжилгээний бага хурал Сувилагч нарын дунд зохион байгуулагдаж байна.



Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан хүн амын өвчлөлийн байдал, сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг судлан тодорхойлох, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 16 дахь жилдээ энэхүү эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байгаа юм.



Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны дарга Л.Уяахүү нар оролцсон бөгөөд шүүгчээр Глобал удирдагч их сургуулийн багш Сувилахуйн ухааны магистр, клиникийн профессор С.Оюунгэрэл, Этүгэн Их сургуулийн Сувилахуйн сургуулийн багш Сувилахуйн ухааны магистр Г.Шүрэнмягмар, Этүгэн Их сургуулийн Сувилахуйн сургуулийн багш Сувилахуйн ухааны магистр С. Амгалан нар уригдан оролцож байна.



Энэ удаагийн Эрдэм шинжилгээний бага хурлын сүүлийн шатанд Сувилахуйн чиглэлээр 11 илтгэл хэлэлцүүлэгдэж байна.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ