Япон Улсын Яйзү хотын Хотын дарга Накано Хиромичи, ИТХ-ын дарга Мүрамацү Юкимаса тэргүүтэй зочид төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчиллаа.



Талууд “Найрамдалт харилцаат хот, дүүрэг”-ийн хамтын ажиллагааны хүрээнд спорт, боловсрол, гамшгаас урьдчилан сэргийлэх, соёл урлаг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэн ажиллаж буйг онцлов.



Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр дүүргийн Онцгой байдлын хэлтэст ашиглаж буй гамшиг, ослын нөхцөл байдлыг хянах, урьдчилан тандалт хийх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг илүү хүчин чадалтай техникээр шинэчлэх шаардлагатай байгааг дурдлаа. Мөн онцгой байдлын алба хаагчдыг Яйзү хотын гал түймэртэй тэмцэх байгууллагад туршлага судлуулах, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн оператор бэлтгэх сургалтад хамруулах, гамшгаас хамгаалах иж бүрэн тоног төхөөрөмж бүхий сургалтын танхим байгуулах санал дэвшүүлэв.



Үүнтэй холбогдуулан Яйзү хотын дарга Накано Хиромичи хамтын ажиллагааг дэмжиж, дэвшүүлсэн санал санаачилгыг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийллээ.



Түүнчлэн талууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засаг, худалдаа, үйлчилгээ болон нийгмийн бусад салбарт харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа онцоллоо.






“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ