Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамжинд хүүхдийн баярт зориулсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамжинд хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдрын хөгжил, спортоор хичээллэх идэвх оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 13 багийн 52 тамирчин хүүхэд оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө.


Тэмцээний дүнгээр:
1 дүгээр байр – “Чононууд” баг
2 дугаар байр – “Элит” баг
3 дугаар байр – “Оюуны Ундраа Цогцолбор” баг медальт байруудад шалгарч, өргөмжлөл, шагналаар шагнагдлаа.

Мөн тэмцээний турш шилдэг тоглолтыг үзүүлж, багаа манлайлан амжилттай оролцсон Д.Жавхлантөгс тэмцээний “Шилдэг тоглогч”-оор шалгарав.

Тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон бүх баг тамирчид, шүүгч нартаа талархал илэрхийлж, цаашдын сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ