Чингэлтэй дүүргийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах хамтарсан баг ажиллаж байна.

Бага насны хүүхэд унаж бэртэх эрсдэлтэй нүх гуу жалга, ухсан талбайг битүүлж, инженерийн шугам сүлжээний худгийг тагжуулах ажил үргэлжилж байна.

Орчны аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр:
- Цахилгааны ил задгай утас цэгцлэх, хазайсан гэрэлтүүлгийн шонг тэгшлэх
- Явган хүний болон авто замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, нөхөн байршуулах
- Ухсан нүхийг бөглөх, хаягдсан эзэнгүй барилгын эзэн холбогдогчийг тогтоох
- Стандартын шаардлага хангахгүй тоглоомын талбайг засах
- Инженерийн шугам сүлжээний худгийг тагжуулах
- Нийтийн эзэмшлийн зам, талбайд байх үзүүртэй төмөр хашаа хайсыг чөлөөлөх гэсэн 6 ажлын хэсэг ажиллаж байна.

ЭРСДЭЛИЙГ ИЛРҮҮЛЖ, АЮУЛЫГ АРИЛГАЯ!


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ