Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нэрэмжит Монгол бичгийн уран бичлэг, уншлагын ахмадын аварга шалгаруулах уралдаан боллоо.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлтой иргэн-2028”, 05 дугаар тогтоолоор батлагдсан “Чингэлтэйн ахмадууд-2028” арга хэмжээний хүрээнд дүүргийн ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёлын өв, үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор 18 дугаар хорооноос санаачлан зохион байгуулж буй Монгол бичгийн уран бичлэг, уншлагын ахмадын аварга шалгаруулах уралдаан өнөөдөр боллоо.

Уралдааны нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Өлзийбаатар, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Ахмадын хорооны дарга П.Төвсанаа нар оролцож, уралдаанд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Монгол бичгийн уран бичлэг, уншлагын ахмадын аварга шалгаруулах уралдаанд дүүргийн нийт 24 хорооны ахмадууд оролцож, ур ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм.


#ЧингэлтэйДүүрэг
“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ