САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ 473 ЦЭГЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангасан. 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Стандарт, чанар шаардлага хангаж байгаа эсэхийг Хотын дарга тодруулахад “Мэргэжлийн хяналтын байгууллагаас байнга шинжилгээ хийж байна. Чанарын хувьд стандартаа барьж байгаа” гэсэн бол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Шахмал түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 байгаа. Түлшний чанар маш сайн байгаа” хэмээлээ.
Хотын дарга гэр хорооллын 200 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй өвөлжихтэй холбоотой асуудал учраас хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 92 ХУВЬТАЙ БАЙНА
 
НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 92 ХУВЬТАЙ БАЙНА
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 27 чиглэлийн 1106 ажил хийхээр баталснаас 92 хувьтай хэрэгжиж байгаа юм. Мөн 2719 тонн давс, 2160 тонн бодис нөөцөлжээ. Нэмэлтээр 500 тонн давс, 2000 тонн бодис авна.
Эрүүл мэндийн 26 байгууллагад их болон урсгал засвар хийсэн. 14 сургууль, цэцэрлэгийн барилгад засвар хийснээс гүйцэтгэл 95 хувьтай байна.
 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 30 ЖИЛЙН ОЙД ЗОРИУЛСАН ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
 
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Шагайн харваа 2022” тэмцээий аваргууд тодорлоо.
Энэхүү тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 40 багийн 300 гаруй харваачид оролцож, хоёр өдрийн турш цэц мэргэнээ сорьж өрсөлдлөө.
 
? Нэгдүгээр байранд: “Догшин сүлд” ХХК-ийн Л.Пүрэв-Очир ахлагчтай баг.
?Хоёрдугаар байранд: “Их говь” ХХК-ийн Д.Чинцогт ахлагчтай баг.
?Гуравдугаар байранд: “Гуа орд” ХХК-ийн Г.Наранбат ахлагчтай баг.
?Дөрөвдүгээр байранд: Хан-Уул дүүргийн иргэн П.Шаравнямба ахлагчтай баг тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Ном хандивлах 7 хоног” аяныг эхлүүлсэн. Дүүргийн Засаг даргын Тамгын газар уг аянд нэгдэж өнөөдөр хандивын номыг гардуулан өглөө.
 
Тус аяныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв”-д номын фонд бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд дүүргийн харьяа хэлтэс, дэргэдэх байгууллагууд идэвхтэй оролцож ном хандивлаж байна.