Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо нь тус дүүргийн 18 дугаар хорооноос НИТХ-ын тогтоолоор 2007 онд хуваагдан тусдаа хороо болон байгуулагдсан. Тус хорооны нутаг дэвсгэр нь зүүн урд талаараа СБД-ийн 14 дүгээр хороо, баруун урд талаараа ЧД-ийн 18 дугаар хороо, хойд талаараа ЧД-ийн 24 дүгээр хороотой хиллэдэг.
Тус хороо нь 10 хэсгийн 1629 өрхийн 7225 хүн ам оршин суудаг. Бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй 825 иргэн байна. Цэцэрлэгийн насны хүүхэд 693, Сургуулийн насны хүүхэд 1868, тэтгэврийн насны 868, 16-с дээш насны 5253, хөгжлийн бэрхшээлтэй 279, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 95 өрх тус тус бүртгэлтэй байна.
Тус хороонд дараах албан тушаалтнууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Үүнд:
-
Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч – Ч.Энхболд
-
Зохион байгуулагч – Б.Өнөржаргал
-
Нийгмийн ажилтан – Г.Даваажаргал
-
1-р хэсгийн ахлагч – Д.Батдэлгэр
-
2-р хэсгийн ахлагч – Б.Бадамханд
-
3-р хэсгийн ахлагч – Х.Баярмаа
-
4-р хэсгийн ахлагч – Д.Мөнхбаяр
-
5-р хэсгийн ахлагч – Л.Дамдинрагчаа
-
6-р хэсгийн ахлагч – Б.Буяндэлгэр
-
7-р хэсгийн ахлагч – Т.Очирбат
-
8-р хэсгийн ахлагч – Т.Нэргүй
-
9-р хэсгийн ахлагч – Х.Уянга
-
10-р хэсгийн ахлагч – Н.Батбаяр
Тус хороонд Ундрах-Ирээдүй өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 117 дугаар сургууль болон 155 дугаар цэцэрлэг, Хайрхан хөгжлийн төв төрийн бус-3, аж ахуйн нэгж байгууллага-26, ус түгээх байр-9, ШТС-4 нийт 44 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
ХАЯГ БАЙРШИЛ: Дээд салхит 2 дугаар гудамж
Цахим хаяг: https://www.facebook.com/19khoroo 77241919
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА
Чулуунбаатар овогтой Энхболд

