Байгуулагдсан түүх:
Тус хороо нь 1971 онд Сүхбаатар районы 45 дугаар хороо нэртэйгээр анх 500 өрх 2700 хүн амтайгаар байгуулагдсан бол 1977 онд нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 1992 онд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо болж байгуулагдсан.
Хорооны нутаг дэвсгэрийн хэмжээ, хил хязгаар:
Тус хороо урд талаараа 14,15,16 дугаар хороотой, баруун талаараа 17-р хороо, хойд талаараа 19 дүгээр хороодтой хиллэдэг.
- 138,6 га газар нутагтай
- 2230 өрх
- 6500 хүн амд төрийн үйлчилгээг үзүүлж байна.
Манай хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн 247, 280 дугаар цэцэрлэг, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний “Оргил” төв, Хаан банк зэрэг томоохон ААНБ-ууд байрлан ажиллаж байна.
Мөн “Жанчивдэчинлэн” хийд, “Есүсийг дагалдагч” сүм чуулган зэрэг шашны төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг.
Хорооны нутаг дэвсгэрт “Сэлбэ” дэд төвийн орон сууц барих иж бүрэн цогцолбор хороолол төслийн хүрээнд 9-12 давхар нам давхрын орон сууц баригдахаар төлөвлөгдөж, тендерийн сонгон шалгаруулалтаар шалгарсан “Монкон” ХХК, “Морин сувд” ХХК, “Професионолстрой “ХХК, “Нутгийн буян” ХХК гэх мэт компаниуд байршин, барилгын үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна.
Тус хороонд дараах албан тушаалтнууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Үүнд:
- Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ариунчимэг
- Зохион байгуулагч М.Энхбилэг
- Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Д.Очирчуулган
- Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргжилтэн Д.Цэцэгдолгор
- ГХУСЗ-ийн хороо хариуцсан ажилтан О.Наранчимэг
- Ахмадын зөвлөлийн дарга Ё.Отгонбаяр
- Хэсгийн байцаагч Т.Алтансүх
- Хэсгийн байцаагч С.Цэрэннадмид
- Олон нийтийн байцаагч Н.Гантариа
- 1 дүгээр хэсгийн ахлагч Д.Эрдэнэсайхан
- 4 дүгээр хэсгийн ахлагч А.Дашдолгор
- 5 дугаар хэсгийн ахлагч Д.Отгонбаяр
- 6 дугаар хэсгийн ахлагч Т.Цолмон
- 7 дугаар хэсгийн ахлагч Б.Лханаадолгор
- 10 дугаар хэсгийн ахлагч М.Оюун
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 18 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА

Чулууны Ариунчимэг 1974 онд Булган амгийн Орхон суманд жирийн ажилчны гэр бүлд төрсөн. Ам бүл 3. Нийгмийн ажлын магистр зэрэгтэй.
1982-1990 онд Булган аймгийн Орхон сумын 8 жилийн сургууль, 1990-1993 онд Цэцэрлэгийн Багшийн сургуулийг сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжүүлэгч багш мэргэжлээр, 2008-2011 онд Шинэ иргэншил дээд сургуулийг иргэншил судлаач мэргэжлээр, 2012-2014 онд МУБИС-БоСС-ийг нийгмийн ажлын магистр зэрэгтэйгээрр тус тус төгссөн.
Ажлын туршлага
1993 – 1994 Булган аймгийн Өлзийт тосгоны МСҮТөвд багш
1994 – 1999 Булган аймгийн Өлзийт тосгоны бага сургуульд багш
2006 – 2007 Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын орон нутгийн ажилтан
2007 -2014 Чингэлтэй дүүрэг дэх Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Нөхөн Сэргээх Төвд багш, ахлах нийгмийн ажилтан
2014-2016 ЗГХА ГБХЗХГ-ын дэргэдэх “Хүүхдийн Тусламжийн Утас -108” төвд ахлах нийгмийн ажилтан
2015-2020 “Аз жаргалтай хүүхэд, ерөөгдсөн гэр бүл” ТББ-ын тэргүүн
2017-2022 Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны ИНХ-ын дарга
2020 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
2022 оны 11 сараас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын албыг тус тус хашиж
байна.

