2-р хороо

1

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо нь 1992 оны Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулийн бүтцийн өөрчлөлтөөр Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсанаар Сүхбаатар районы 7 дугаар хорооноос тасарч Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо болон байгуулагдсан.

Тус хороо нь урдуураа Сүхбаатар дүүргийн 5-р хороо, баруун талаараа Баянгол дүүргийн 17-р хороо, хойд талаараа Чингэлтэй дүүргийн 5-р хороо, зүүн талаараа Чингэлтэй дүүргийн 3-р хороотой хил залгаа оршдог. Центрпойнтын зүүн талаас баруун дөрвөн зам хүртэл, хойшоогоо Бакула Ренбүчи, Бэтүб хийдээр хиллэдэг, урдуураа сунасан байрлалтай.

  • 16.4 га нутаг дэвсгэртэй
  • 983 өрхтэй, 3606 хүн амтай
  • 164 байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.

Хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” шилтгээн, “Алтжин бөмбөгөр”, “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэбулган бөмбөгөр” “Асралт баянхайрхан оёдлын үйлдвэр, “Орон зай” , Эрхт төв, Хийморь төв, Жавзандамба төв, “Сансар” КаТВ, “Бэтүб” хийд, Эмийн бөөний төвүүд, “Компьютер ланд”, “Элба” төв, “Канон” төв, “Хаан банк”, “Голомт” банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк“ Номгон санчир авто сургууль зэрэг томоохон худалдааны төв, дэлгүүр, үйлчилгээний газрууд болон Чоймболын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төмөрчний гудамж, Худалдааны гудамж, Их тойруугийн зэрэг томоохон гудамжууд байдаг.

Тус хороонд дараах албан тушаалтнууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Үүнд:

Засаг дарга – Ч.Буянтогтох

Иргэдийн зөвлөлийн дарга Т.Баярхүү

Зохион байгуулагч – Э.Мөнхзул

Халамжийн мэргэжилтэн – Т.Амаржаргал

Нийгмийн ажилтан – Т.Нурлан

Ахмадын зөвлөлийн дарга – Ч.Сарантуяа

Хэсгийн байцаагч – Т.Баясгалан

1-р хэсгийн ахлагч – М.Алтанцэцэг

2-р хэсгийн ахлагч – Д.Бямбадулам

3-р хэсгийн ахлагч – Ц.Лувсанданзан

4-р хэсгийн ахлагч – Д.Цэцэнжав

5-р хэсгийн ахлагч – Ө.Ганчимэг 

ХАЯГ БАЙРШИЛ:

 Чоймболын гудамж, 2 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот,

15140  Утас: (976) 7724 1905

Цахим хаяг:

Тавдугаар Хорооны Иргэний танхим https://www.facebook.com/5khoroo

Facebook link: https://www.facebook.com/5khoroo 

Иргэдийн групп: https://www.facebook.com/groups/312435715809634              

Засаг дарга Чимэд Буянтогтох

Боловсрол:- эрх зүйч магистер

Ажилласан туршлага: 2004-2016 онд хорооны Нийгмийн ажилтан

2016-2020 онд хорооны Зохион байгуулагч

2020-оос Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга

 








©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.