Агаарын бохирдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чингэлтэй дүүрэг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтрана ажиллана

1

Өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран, баталгаажуулав. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадварыг бэхжүүлж тэдний амьжиргааг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх юм.

Тэр дундаа “Нүүрснээс нарны эрчим хүчинд” чиглэсэн шилжилтийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлж, гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх замаар нүүрсний хэрэглээг бууруулах юм. Эхний шатанд Чингэлтэй дүүргийн 100 хүртэлх айл өрхөд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлэх ба урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулж, ногоон ажлын байрыг бий болгон, Улаанбаатар хотын иргэдэд амьдрах эрүүл орчныг бий болгохоор зорьж байна. 

Мөн түүнчлэн, хамтын ажиллагааны хүрээнд иргэд төдийгүй байгууллагуудад хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах чухал хөшүүрэг болох нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах чиглэлд анхааран ажиллах юм. 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул уг санаачилгын эерэг боломжуудыг онцолж хэлэхдээ “НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал нэмэртэй үйл явдал болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд бодит шийдлүүдийг авчирч, бохирдлыг бууруулж, байгаль орчин болон манай оршин суугчдад ашигтай цэвэр эрчим хүчний сонголтуудыг бий болгож байна.” гэдгийг дурдлаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн тухай эмхлэн гаргасан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг”-ийн гол агуулга зөвлөмжүүдтэй уялдаж байгааг онцоллоо. Мөн тэрээр "Энэ хамтын ажиллагаа нь Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хийхэд дэмжлэг үзүүлэх бодит алхам юм. Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд нарны эрчим хүчийг ашиглах шийдлийг нэвтрүүлснээр бид агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, хүн бүрд илүү тэгш, хүртээмжтэй ирээдүйг цогцлоох боломжтой" гэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь техникийн туршлага, сургалт явуулах бол дүүргийн засаг захиргаа санхүүжилтийг гаргаж, төсөлд хамрагдах өрх болон байршлуудыг тодорхойлж, системийн засвар үйлчилгээг хариуцах юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүрэг төдийгүй Улаанбаатар хотыг бүхэлд нь цэвэр, ногоон ирээдүй рүү чиглүүлэх чухал алхам юм.

 





Шинэ мэдээ

УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43“Чингэлтэйн математикчид” түргэн бодолтын анхдугаар олимпиад зохион байгуулагдлаа2 сар 10. 9:43ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 22. 16:22ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА1 сар 21. 17:38ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 сар 21. 16:23“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 20. 18:04ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 16. 16:30“ИННОВАЦИ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД 2026 ОНД НИЙГМИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 15. 16:38АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНД НЭГДСЭН ЖИШИГ ЭМНЭЛЭГ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 14. 16:47ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 2026 ОНЫГ “ИННОВАЦ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА1 сар 13. 16:58ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ Монголын Оюун ухаан академд суралцах төлбөрийн хөнгөлөлтийн батламж гардууллаа.1 сар 13. 16:51ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 9. 17:11ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 9. 17:01ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ БОЛЛОО1 сар 9. 14:00ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО1 сар 9. 13:552026 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 7-НООС 23-НЫ ӨДРҮҮДЭД ЯВУУЛНА1 сар 6. 14:03ХОККЕЙЧДЫН U-8 НАСНЫ АНГИЛЛЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 сар 6. 14:03ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦОНХ ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ1 сар 2. 14:44ХАЛИА ТОШИН ҮҮССЭН ГАЗАРТ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА1 сар 2. 14:38ДҮҮРГИЙН АРХИВЫН ДЭРГЭДЭХ БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИСС ХУРАЛДЛАА2025, 12 сар 30. 15:02

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.