Хүний эрхийн зөрчлийг эрх зүйн зөрчлөөс ялгах нь

4

“Хүний эрхийн зөрчил” гэж Үндсэн хууль болон бүс нутгийн, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрхийг төр, засгийн байгууллагууд зөрчсөн, төрөөс хамааралтай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тэдгээр эрх зүйн хэм хэмжээнээс урган гарах хууль зүйн үүрэг биелэгдээгүй байхыг хэлнэ. Хууль тогтоомж, бодлого хөтөлбөр, бодит байдал хүний эрхийн талаар төрийн хүлээсэн үүрэгт нийцээгүй, шууд зөрчилдсөн буюу үүргээ биелүүлэхэд шаардагдахуйц арга хэмжээ авч, үр дүнд хүрээгүй тохиолдолд хүний эрхийн зөрчил үүснэ. Түүнчлэн, төр өөрөө хүний эрхийн хамгаалалтыг үгүй болгох, түүнээс татгалзах нь хүний эрхийг зөрчсөн хэрэг юм.

 
Хүний эрхийн зөрчил нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийн хэрэгжилтээр тодорхойлогдох боловч эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй гэх мэт салбар эрх зүйгээр зохицуулагдах зөрчил нь хүний эрхийн зөрчилд хамаарахгүй. Харин Хүний эрхийн эрх зүйн сонгодог утгаар нь авч үзвэл төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчлийг хүний эрхийн зөрчил хэмээн ойлгоно. Хүний эрхийн зөрчил нь нийгмийн харилцаанд янз бүрийн хэлбэрээр илрэн гардаг бөгөөд хүний эрхийн зөрчлийг нийгмийг хамарсан хүрээ, зөрчигдөж буй эрхийн төрөл, зөрчлийг арилгах үүрэг бүхий субьектээс хамааран ангилна.
 
Хуулиар баталгаажуулсан бүх эрхийг Хүний эрхийн Үндэсний Комисс сахин хамгаалахгүй. Жишээ нь: Иргэн Дорж хулгайд эд зүйлээ алдсанаас болж миний өмчлөх эрх зөрчигдөж байна хэмээн гомдол гаргасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд хүний өмчлөх эрхийг баталгаажуулж, хуулиар хамгаалсан байдаг. Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу би танайд гомдол гаргах эрхтэй хэмээн гомдолдоо дурджээ. Иргэн Доржийн гомдлыг Комисс хүлээн авч шийдвэрлэх үү гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. Тус асуултад хариулахад дараах схем танд туслах боломжтой.
 
Аливаа салбар эрх зүйгээр зохицуулагдаж буй нийгмийн тодорхой төрлийн харилцааг тухайн салбар эрх зүйн харилцаа гэдэг. Тиймээс иргэний, захиргааны, эрүүгийн эрх зүйгээр хамгаалагдсан эрх нь тухайн салбар эрх зүйгээр зохицуулагдах бөгөөд тус эрхийг хамгаалах үүргийг шүүх, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан, хуулийн байгууллага хэрэгжүүлдэг. Тэгэхдээ тус байгууллагаас үйл ажиллагаа явуулахдаа хуулиар баталгаажуулсан, процесс ажиллагааны үед эдлэх эрхийг зөрчвөл тэр нь ХҮНИЙ ЭРХ-ийн зөрчил болно. Тиймээс дээрх жишээний хувьд иргэн Доржийн өмчлөх эрх нь зөрчигдсөн /гэмт халдлагын улмаас/ талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий харьяалах байгууллагадаа гомдол гаргаж, эрүү, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээний дагуу хууль сахиулах болон шүүхийн байгууллагаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх учиртай. Харин эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед эдлэх эрхийг хуулийн байгууллагын ажилтан зөрчвөл тэр талаараа Комисст хандаж болох юм.
 
Хүний эрхийн зөрчлийг зөв тодорхойлох, илрүүлэх, шалгаж тогтоох, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв ойлгуулах нь Хүний эрхийн үндэсний байгууллагуудын хувьд хамгийн чухал асуудал байдаг.
 
Хүний эрхийн Үндэсний Комисст иргэд, байгууллагаас ирүүлж буй гомдлыг харьяалах, үл харьяалах агуулгаар нь ялгах нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн чухал хэмжүүр юм. Иймд Комисс гомдол хүлээн авахдаа дараах шалгуураар харьяаллын гомдол мөн эсэхийг шалгадаг.
 
· Гомдол гаргагч нь хуулийн дагуу гомдол гаргах эрхтэй хүн мөн эсэх;
 
· Гомдолд холбогдож байгаа хүн нь тухайн эрхийг хангах, хамгаалах шууд чиг үүрэгтэй субьект мөн эсэх;
 
· Гомдолд дурдсан зөрчлийн талаархнөхцөл байдал нь Комиссын шалгах асуудалмөн эсэх;
 
Комисст зайлшгүй хүлээн авч хянан шийдвэрлэх гомдол нь 2 үндсэн элементээс бүрддэг.Нэгдүгээрт:Комисст гаргасан гомдол нь хуулиар тавигдсан шаардлагыг хангасан эсэх,хоёрдугаарт: тухайн гомдол нь Комиссын бүрэн эрхэд хамаарч буй эсэх.
 
Иргэд хоорондын зан харьцаа, ёс суртахуунаас үүдэлтэй харилцааны шинжтэй гомдол нь Комиссын харьяалах гомдол биш бөгөөд энэ нь тухайн салбар эрх зүйн /эрүү, иргэн, захиргаа гэх мэт/ асуудал байдаг.
 
Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхийн хүрээнд гомдол гаргах нь:Үндсэн хуулийн 2-р бүлэгт хүний эрх, эрх чөлөөний тухай заасан. Гэхдээ Комисс ирж болох гомдлыг зөвхөн энэ бүлгээр хязгаарладаггүй. Жишээ нь: Үндсэн хуулийн Тавдугаарзүйлд хувийн өмчийн талаар “төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” …, өмчлөгчийн эрхийг “гагцхүү хуулиар хязгаарлана” гэж заасан. Мөн Наймдугаар зүйлд “монгол хэл бол албан ёсны хэл гэж заасан бөгөөд хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэжээ. Тиймээс Үндсэн хуулиар баталгаажуулсанэрхийг төр хангахгүй, хамгаалахгүй байгаа талаар Комисст хандан гомдол гаргаж болно.
 
Бусад хуулиар эрхийн хүрээнд гомдол гаргах нь:Монгол Улсын хуульд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан олон заалтууд байдаг. Жишээ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эдлэх эрхийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялтны эрхийг тус тус баталгаажуулсан байдаг. Тиймээс иргэн та чухам ямар хуульд заасан эрх зөрчигдсөн бэ? гэдгийг эхлээд зөв тодорхойлох нь маш чухал. Комисст гаргасан гомдлын өнгө аясыг судлан үзвэл Монголын нөхцөлд түгээмэл байгаа зөрчил бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийн зөрчил байна.
 
Олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хүрээнд гомдол гаргах нь:Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд: “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ, Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ, Үндсэн хуультай харшилсан олон улсын гэрээ бусад баримт бичгийг Монгол Улс дагаж мөрдөхгүй” гэж заасан. Монгол Улс одоогоор хүний эрхийн холбогдолтой 70 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсон. Ийм учраас эдгээр олон улсын гэрээ, конвенцийн хэм хэмжээг үндэсний хуулиар зохицуулаагүй, эсхүл зөрчилтэй байвал тухайн олон улсын гэрээг хэрэглэдэг. НҮБ-ын гэрээний хороод нь олон улсын гэрээнд заасан эрхийн талаар тогтмол тайлбар хийдэг. Зарим тохиолдолд хорооны ерөнхий зөвлөмжид тайлбарыг тусгасан байдаг. Тиймээс Комисс олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хүрээнд гомдол хүлээн авна.
 
Олон улсын гэрээнд заасан эрхийн хүрээнд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт I протоколд заасан журмын дагуу НҮБ-ын Хүний эрхийн хороонд гомдол гаргах боломжтой байдаг. Хүний эрхийн хороо хувь хүний гомдол /коммуникац/-ыг шалгах явцад хүний эрхийн талаар тайлбар хийж болох бөгөөд энэ талаарх саналаа гаргасан шийдвэрт оруулж хэвлэнэ. Нидерланд улсын Гааг хотод төвтэй олон улсын шүүхийн шийдвэрүүд нь зарим эрхийн хувьд тайлбарын шинжтэй байдаг.
 
Хэрэв таны эрх зөрчигдвөл тус эрхийг хэн хангах, хамгаалах үүрэгтэй, хэн сэргээх эрх хэмжээтэйг тооцож, холбогдох байгууллага албан тушаалтанд гомдол гаргах ба тухайн байгууллага, албан тушаалтан таны гомдлыг шийдвэрлэхгүй, зөрчлийг арилгахгүй байгаа тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандан гомдол гаргах эрхтэй.





Шинэ мэдээ

МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43“Чингэлтэйн математикчид” түргэн бодолтын анхдугаар олимпиад зохион байгуулагдлаа2 сар 10. 9:43ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 22. 16:22ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА1 сар 21. 17:38ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 сар 21. 16:23“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 20. 18:04ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 16. 16:30

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.