"ТВ КАРАОКЕ" ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн 30 жилийн ой, “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд дүүргийн төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлагийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ТВ Караоке” тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 9 багийн 30 гаруй албан хаагчид хамрагдсан ба

Нэгдүгээр байранд "Лотус" баг,

Хоёрдугаар байранд "Цэнгэлтэй Чингэлтэйчүүд" баг,

Гуравдугаар байранд "Войс" баг,

Тусгай байранд "Насан туршдаа боловсролыг худалдан авъя" баг,

Шилдэг гоцлол дуучнаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн албаны дарга Б.Мөнх- Ирээдүй нар шалгарсан юм.