ЧИНГЭЛТЭЙН ЗУРГААН СУРГУУЛЬ ХҮҮХДИЙН АВТОБУСТАЙ БОЛЛОО

4

Чингэлтэй дүүрэг төрийн өмчийн 20, төрийн бус 9 гээд  нийтдээ 29 сургуультай. Улсын 16 сургууль Чингэлтэй хайрхныхаа өврөөр налайн буйн гэр хорооллын бүсэд байрладаг. Намрын шамарга, өвлийн хүйтэн, хаврын халшрам урт өдрүүдэд нийслэл хотын маань гэр хорооллын сурагчид нийтийн автобусанд томчуудтай чихэлдэж ар, өврөөс нь зүүгдэх нь холгүй явдаг нийтлэг бэрхшээл бидэнд бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ бэрхшээлээсээ гарахаар хаа, хаанаа л анхаарч, хичээн ажиллаж буй.

7

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  “СУРГУУЛИЙН АВТОБУС” төсөл тусгалаа олсны дээр бодит байдалд биелэлээ олсоор байна.

2

Энэхүү төслийн хэрэгжилтийг Чингэлтэй дүүрэг ханган ажиллаж эхний ээлжинд зургаан сургуульд “Сургуулийн автобус” хүлээлгэн өгч багш, сурагч, эцэг эхчүүдийг баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат,  Засаг дарга Н.Батсүмбэрэл, ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа нар Ерөнхий боловсролын зургаан сургуульд “Сургуулийн автобус”-ыг хүлээлгэн өглөө. Хүүхдийн автобус хүлээлгэн өгөх үйл ажиллагаа дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн гадаа талбайд болсон юм.

9

Автобус хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Эдгээр автобусууд бол нийслэл, дүүргийн өмч биш. Сургуулийн өмчлөлд шилжиж буй хүүхдүүдийн өмч юм шүү. Сургуулийн зүгээс тогтмол арчилгаа үйлчилгээг нь хийж ажиллаарай. Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн сурагчдын төлөөллөөс сургуулийн эргэн тойрны засмал замд хашлага хийж өгөөч гэж хүсэлт ирүүлсэн. Үүнийг шийдэж 152 метр газрыг тусгай хаалт тавьж хүүхэд сурагчдын аюулгүй зорчих бололцоог бүрдүүлсэн. Цаашид та бүхнийхээ хүсэлтийг сонсож, хэрэгжүүлэхээр дүүргийн зүгээс хичээн ажиллана” гэв.

4

Сургуулийн эцэг эхийн төлөөлөл Э.Баярбат: “Хүүхдүүдийг маань эрүүл, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган ажиллаж байгаад талархаж байна. Дүүргийн удирдлагууд энэ сайхан төслөө дүүргийн бүх сургуулиудад хэрэгжүүлэх байх. Тэгвэл эцэг эхчүүд бидний хувьд том дэмжлэг болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

1

Ийнхүү дүүргийн удирдлагуудаас 39, 49, 72, 117, 140, 149 дүгээр сургуулиуд сурагчдаа  гэр, сургуулийн хооронд айх аюулгүй зорчих цоо шинэхэн, хүүхдийн долоон автобустай боллоо. Өмнөх жилүүдэд 117, 149, 73 дугаар сургуулиудыг “Сурагч тээвэр”-ийн үйлчилгээг хүргэсэн гэдгийг нь энд дурьдахгүй өнгөрч боломгүй.

Хүүхэд бүр сургуульдаа айх аюулгүй, амар тайван, аз жаргалтай очих боломжийг нээж буйд эцэг эхчүүд баярлаж байгаагаа уг үйл явдлын үеэр илэрхийлж байлаа.

3

5

6






Шинэ мэдээ

ЧИНГЭЛТЭЙ ,БАЯНЗҮРХ ,CҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА6 сар 12. 12:52ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО6 сар 11. 9:47“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.