Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд дүүргийн удирдлагуудын зүгээс олон талт арга хэмжээг өнгөрсөн жил зохион байгуулж ажилласан билээ.
Өнөөдөр дүүргийн үе үеийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга болон хороодын Засаг даргаар ажиллаж байсан удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Их Хурлын 1992 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сүхбаатарын районыг Сүхбаатар, Чингэлтэй гэсэн 2 дүүрэг болгон зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу тус дүүргийн 19 хорооны Иргэдийн нийтийн хурлаас сонгогдсон 95 төлөөлөгч 1992 оны энэ өдөр анхны хуралдаанаа хийж байсан түүхтэй.
Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, зөвлөх Ч.Болормаа нар оролцож дүүргийн үе үеийн удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүслээ.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ