ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

7

Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон зарлаж, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулдаг.

Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг эрүүл аюулгүй ажил-бидний суурь эрх уриан дор тэмдэглэж байна.

Энэ хүрээнд дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийн талаар мэдлэг олгох, чадавхжуулах зорилготой анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, нийслэлийн Ажил олгогч эздийн холбоо, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулж буй уг зөвлөгөөнд дүүргийн 1-24 дүгээр хороодын дэргэдэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийн гишүүд зэрэг нийт 120 хүн хамрагдлаа.

Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Наранзул нээж, ХАБЭА-н салбар зөвлөлийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд илтгэл, хэлэлцүүлгийг гишүүдийн дунд өрнүүллээ.

DSC 0772

DSC 0787

DSC 0791

DSC 0809

DSC 0825

DSC 0807






Шинэ мэдээ

ЧИНГЭЛТЭЙ ,БАЯНЗҮРХ ,CҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА6 сар 12. 12:52ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО6 сар 11. 9:47“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.