ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН СУРАГЧДЫГ УСАН СПОРТООР ХИЧЭЭЛЛҮҮЛНЭЧингэлтэй дүүргийн нийт ЕБС-ийн сурагчдыг усан спортоор хичээллүүлэх зохион байгуулалтыг ирэх сараас хийх гэж байна. Энэ ажлын хүрээнд гаргасан хуваарийн дагуу сурагчид дүүргийн Биеийн тамир, спортын хорооны усан бассейнд мэргэжлийн багшаар зааж зөвлүүлэн сэлж сурах боломжтой болох юм. Цаашид дүүргийн нийт ЕБС-ийг усан бассейнтай болгох ажлыг хийж гүйцэтгэхээр зорьж байна.
ЕБС-ийн сурагчид хичээлийн үндсэн хөтөлбөрөөс гадна ийнхүү усан спортоор хичээллэснээр бие бялдраа өв тэгш хөгжүүлэх, төрөл бүрийн спортод сонирхолтой болох зэрэг олон давуу тал бий болох юм.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ