ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

8

Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дүүргийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүн, дүүргийн харьяа хэлтэс албадын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Х.Азбаяр Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт  зааснаар дүүргийн 1-24 дүгээр хороодод хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт тусгагдсан Хүүхэд хөгжлийн цогцолборыг өргөжүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн зуслан барих ажлыг эрчимжүүлж 2025 онд шав тавьж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх саналтай байгаа талаар Хүүхэд хөгжлийн цогцолборын дарга Б.Болортунгалаг танилцуулсан юм.

Түүнчлэн зөвлөлийн хуралдаанд дүүргийн харьяа хэлтэс, албадын дарга нар хэлэлцэгдэх асуудлуудын дарааллын дагуу асуудлаа танилцуулж, хэрэгжүүлж болох ажлын талаар саналаа хэллээ.

Дүүргийн Засаг дарга Н.Мандуул цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцсан алба хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө.

Тухайлбал, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн ойр орчим, төвийн хороодын гарц орцны асуудал, гэр хорооллын худгийн ойр орчныг тохижуулах ажлын хэсэг байгуулагдсан. Эдгээр ажлын хэсгүүд  төлөвлөгөөгөө боловсруулж хурдан шуурхай ажиллах, мал аж ахуй эрхлэхийг хориглосон  бүсэд хариулгагүй орж ирсэн малыг гаргах, эзэнгүй золбин нохой, муур устгах ажлуудыг Сүхбаатар дүүрэгтэй хамтран ажиллах, “Хайлааст амбулатор”-ийн барилгыг гүйцэтгэгч компанийн гэрээг цуцалж, шинээр барилгын компани оруулж ажлыг эхлүүлэх, эвдрэл гэмтэл ихтэй, хуучирч муудсан хүүхдийн тоглоомын талбайнуудыг нэг стандартад оруулж, хэрэгцээнд нийцсэн тоглоомын талбайтай болгох ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

 






Шинэ мэдээ

"ЭРЧҮҮДЭЭ СОНСЪЁ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ6 сар 15. 8:41ЧИНГЭЛТЭЙ ,БАЯНЗҮРХ ,CҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА6 сар 12. 12:52ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО6 сар 11. 9:47“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.