ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2025-2-3
3

 Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Эрүүл мэндийн төвүүдээс 2025 оны эхний сарын байдлаар хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2025 оны эхний сарын сард нийт 64 гал түймрийн дуудлага хүлээн авсан байна. Үүний 14 нь дүүргийн хэмжээнд, 50 нь үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрт ирж иргэдийн 15 тэрбум 146 сая төгрөгийн эд зүйлийг авран хамгаалжээ. Мөн дүүргийн 9 хорооны 12 байршилд халиа дошин үүссэн газруудад суваг татах, далан босгох хөрсний усны урсцыг чөлөөлөх арга хэмжээ авч ажиллаж ээ.

Дүүргийн нутаг дэвсгэр дэх гэмт хэргийн нөхцөл байдал, хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар дүүрэг дэх Цагдаагийн газраас танилцуулж, томуу, томуу төст өвчин болон менингококкын халдварын нөхцөл байдал, тархвар зүй, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн төвөөс танилцууллаа. Мөн дүүргийн хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалт, ажлын явц, үр дүн, зохион байгуулалтуудын талаар холбогдох хэлтэс албадын дарга нар мэдээллээ танилцуулан санал солилцлоо.

Дүүргийн Онцгой комиссын орлогч дарга бөгөөд Засаг даргын орлогч З.Бямбажав дүүргийн эрүүл мэндийн байгууллага болон цагдаа, Онцгой байдлын хэлтсийн авч хэрэгжүүлсэн ажлын явц, цаг үеийн мэдээллийг сонсож, комиссын гишүүдэд яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгавар өглөө.

Үүнд: Дүүргийн нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарч халиа дошин үүсэж айл өрх, нийтийн эзэмшлийн зам талбай мөстөж хөлдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, халиа дошин үүссэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисст гамшгийн шар түвшинд шилжүүлэх саналыг албан бичгээр хүргүүлэх;  

-Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд дүүргийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүр, бүрэлдэхүүнийг томилж, бэлэн байдлыг хангуулах;

-Сайжруулсан шахмал түлшний агуулах, дундын болон хангамжийн бааз, борлуулалтын цэгүүдийн түлш нөөцлөлтийг сайжруулах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, гэр хорооллын айл өрхийн сайжруулсан түлшний хэрэглээг жигд хүртээмжтэй хангах ажилд тогтмол хяналт тавьж ажиллах; 

-Гэр хорооллын айл өрхийн зуух, ханан пийшингийн бүрэн бүтэн байдал, сайжруулсан түлш, зөв галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг 7-24 дүгээр хороодын айл өрхүүдэд тараах, иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг үе шаттай зохион байгуулах;

-Хог хаягдлын тухай хэрэгжилтийг хангаж хороодын нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг эргэн тойрны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах;

-Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж,  зам талбай, явган замд  цас, мөс, хог хаягдал хуримтлагдахаас урьдчилан сэргийлэн давс, бодисыг нөөцөлж, хог хаягдлыг цаг тухайд нь ачин тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.






Шинэ мэдээ

“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.