УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-2-11
1

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Засаг дарга Н.Мандуул удирдан явуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

01. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт ирээгүй удааширч буй төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, холбогдох байгууллагууд ажлын тоо хэмжээгээ яаралтай гарган Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэст ирүүлэх.

02. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа тендер сонгон шалгаруулалтын А-3 сертификатын сургалтад хамруулж, ажлын байрны тодорхойлолтод тусгаж ажиллах.

03. Сүхбаатарын талбай дээр 2025 оны 04 дүгээр сарын эхний 7 хоногт “Хоолны өдөрлөг” зохион байгуулахад дүүргээс оролцох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бэлтгэлийг хангаж ажиллах.

04. Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх, фасад, хайс хашааг угаах ажлыг зохион байгуулах.

05. Нийслэлийн томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийг Улаанбаатар хотоос гаргахад тохиолдох эерэг, сөрөг үр дагаврыг судлах, иргэд, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гаргасан саналыг зөвшилцлийн үндсэн дээр тусгах замаар үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах.

06. Хуулиас давсан шаардлага, шалгуур тавьсан журмын зохицуулалтыг цэгцэлж судалгаа гаргаж танилцуулах.

07. Сар шинийн баярыг угтан “Бүх нийтийн их цэвэрлэгээ” энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна. Цэвэрлэгээгээр цас мөс цэвэрлэх, хог хаягдал, цэвэрлэх, тээвэрлэх, өнгө үзэмжийг сэргээх, ажлыг зохион байгуулах.

08. Дүүргийн хэмжээнд үер, ус ихээр тогтдог байршлуудыг судалгааг гаргаж ажиллах.

09. Сургууль, цэцэрлэгийн дотор агаарын чанарыг сайжруулах, агаар сэлгэлтийн PM, CO2, RH хэмжиж, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг зохион байгуулж ажиллах.

10. Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүргийн хороолол дундах мухар болон түгжрэл их үүсдэг байршлуудын авто замын засвар, шинэчлэлтийн судалгаа гаргах.

11. Дүүргийн ЕБС-иудын сурагчдыг усан спортоор хичээллүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хичээллэж буй хугацаанд осол эндэгдлээс сэргийлэх, эхний ээлжийн 800 сурагчдыг хичээллүүлж дууссаны дараа, сургалтад хамрагдаагүй сурагчдыг хамруулах.

12. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд дүүргийн 7-24 дүгээр хороодын айл өрхийн байшингийн дулаан алдагдлыг хэмжих, дулаан алдагдаж буй айл өрхөд байшингаа хямд зардлаар дулаалах аргачлалыг зааж, зөвлөн туслах ажлыг эрчимжүүлэх ажлыг хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо.






Шинэ мэдээ

"ЭРЧҮҮДЭЭ СОНСЪЁ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНГ ЭХЛҮҮЛЛЭЭ6 сар 15. 8:41ЧИНГЭЛТЭЙ ,БАЯНЗҮРХ ,CҮХБААТАР ДҮҮРГИЙН АХМАД НАСТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА6 сар 12. 12:52ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО6 сар 11. 9:47“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.