Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод үйл ажиллагаанд хяналт, шалгалт зохион байгууллаа.
Шалгалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө тайлан, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт бүрдүүлэлт, мэдээллийн ил тод байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хүний нөөцийн бүрдэл, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт болон бусад чиглэлүүдээр танилцлаа.