
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын 2025 оны А/61 дүгээр захирамжаар Нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдлаа.


Тус ажлын хэсэг нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, нийтээр дагаж мөрдөх хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сурталчлан таниулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтийг боловсруулах юм.


Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөх, аливаа зөрчил гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зохих арга хэмжээг авах зорилгоор хяналт шалгалт хийх ажлын хэсэг юм.

ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ