
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлийн санаачилгаар Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 96 жилийн ойг угтан “Уншдаг хүүхэд хөгждөг” аяны хүрээнд шүлэг, найраглал, уран бүтээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулах, алдаршуулах зорилгоор “Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн тэмцээн”-ийг өнөөдөр зохион байгууллаа.


Уралдаанд дүүргийн Ерөнхий боловсролын 15 сургуулийн 40 гаруй сурагчид хамрагдсан бөгөөд тэргүүн байранд шалгарсан сурагчдын шагналыг Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн өдөр буюу 03 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээнд зохион байгуулагдах “Б.Явуухулангийн нэрэмжит дурсамж, өдөрлөг”-ийн үеэр гардуулах юм.


Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд авьяаслаг бяцхан сурагчид нэгдлээ.




ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа