ТАНИЛЦУУЛГА
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Нийгмийн салбарын бодлого төлөвлөлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, олон талт үйл ажиллагааг зохион байгуулан сурталчлах, мөн иргэдэд нийгмийн үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж, холбогдох байгууллага болон иргэдийг мэдээ мэдээллээр хангаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршино.
АЛСЫН ХАРАА:
Хүн амын хөгжлийг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг хангана.
ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
Монгол Улсын Засгийн газар, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд, залуучууд, гэр бүл, соёл урлаг, спорт, жендэрийн асуудлыг хариуцан хэрэгжүүүлж, иргэд, олон нийтэд чиглэсэн ажил, арга хэмжээг төлөвлөж, орон нутгийн хэмжээнд нийгмийн салбарын бодлогыг тодорхойлж хэрэгжүүлнэ.
ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
- Нийгмийн салбарт иргэдэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, зөвлөгөө мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх
- Монгол Улсын хууль тогтоомжийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлан, хэрэгжилтийг хангаж ажиллах
- Нийгмийн салбар дахь хэлтэс, албадын үйл ажиллагааг бодлогын түвшинд уялдуулж, нэгдсэн удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах
- Төрийн анхан шатны нэгж болох хороодын нийгмийн ажилтнуудыг хариуцан ажиллаж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
- Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд хамруулах ажлыг зохион байгуулах
- Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн халамж үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, соёл урлаг, спорт, хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах
- Хэлтсийн үйл ажиллагааны талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах
ХЭЛТСЭЭС ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, хүүхэд, гэр бүл, залуучууд, соёл, спортын чиглэлээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сурталчлан таниулах, иргэдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аж төрөх, хөдөлмөрлөх эрх ашгийг бүх талаар дэмжих, харьяа хэлтэс албадын үйл ажиллагааг бодлогын түвшинд удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна.
ХОЛБОО БАРИХ:
|
№ |
Албан тушаал |
Овог нэр |
Өрөө |
Утас |
Мэйл хаяг |
|
1. |
Хэлтсийн дарга |
Л.Баярмаа |
301 |
88043464 |
Lbayarmaa35@yahoo.com |
|
2. |
Соёл урлаг, спорт хариуцсан ахлах мэргэжилтэн |
Б.Түмэнбаяр |
301 |
99165641 |
tumenbayarbutemj@gmail.com |
|
3. |
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн |
Х.Оюунбаяр |
301 |
98986464 |
Oyuka1177.gov@gmail.com |
|
4. |
Хүүхэд, гэр бүл хариуцсан мэргэжилтэн |
М.Энхзул |
301 |
99054599 |
enhzul@chingeltei.gov.mn |
|
5. |
Залуучуудын хөгжил, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
В.Уранчимэг |
301 |
99120385 |
urnaa.v1987@gmail.com |
|
6. |
Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн |
Э.Сувд |
301 |
88981083 |
enkhjargalsuvd154@gmail.com |

“Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ