
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтад Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, төслийг хэрэгжүүлэн ажиллаж буй Чингэлтэй дүүргийн ажлын хэсгийн төлөөлөл, дүүргийн Улаан загалмайн хороо оролцлоо.
Чингэлтэй дүүргээс уг хөтөлбөрт 207 өрх хамрагдаж байгаа бөгөөд төсөлд идэвхтэй хамрагдаж өрхийн бизнесээ эхлүүлж, төслийн үр шимээ хүртээд байна. Төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж энэ оны 06 дугаар сард дуусгавар болж байна.

Хурлын үеэр төслийн төгсөлтөд бэлтгэх, өрхийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэнд бүтээгдэхүүн бий болгох, өрхөө төгсөлтөд бэлтгэх, хүлээлгэн өгөх төлөвлөгөөгөө батлуулж хэрэгжүүлэх, цаашид төслийн тогтвортой байдлыг хангах, эргэх холбоотой ажиллах талаар харилцан санал солилцов.

Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв