
Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах нөхцөл боломжийг бий болгох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүний нөөцийн чадавх, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх зохилгоор чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Үйл ажиллагааг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нээж, “Сэтгэл судлалын Үндэсний төв”-ийн Сэтгэлзүйч А.Энхжавхлан “Эерэг харилцаа” сэдвээр, Хүний нөөцийн сургагч багш Б.Мөнхбаатар “Үнэ цэнтэй ажилтан” сэдвээр тус тус сургалт явууллаа. Цаашид хороодын Нийгмийн ажилтнуудын манлайллыг бий болгох, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх юм.


Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв