Б.Насанжаргал: Соёлын өв нь хуулиар хамгаалагдсан байдаг тул зөвшөөрөлгүй хайгуул, малтлага хийх, соёлын биет өвийг эвдэж гэмтээх, устгах, хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлахад оролцохгүй байх нь зүйтэй

2025-4-23
4

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б. Насанжаргалтай Соёлын өвийн талаар товчхон ярилцлаа.

Танай дүүргийн прокурорын газраас соёлын өвийн эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийг судалсан байна. Яагаад энэ гэмт хэргийн талаар судлах болов? Соёлын өв гэж юуг хэлээд байна вэ? 

-Улсын хэмжээнд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг жилээс жилд өсөж, ялангуяа хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэрэг нэмэгдсэн тул энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлтийг судлах шаардлагатай болсон. "Соёлын өв" гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг хэлнэ.

Тухайлбал: Эртний ургамал, амьтны олдворт газар, эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, чулуун зэвсгийн олдворт газар, хадны зураг, бичээс, булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж, эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал, хөшөө дурсгал, мөн түүнчлэн ховор эрдэс, эрдэнийн чулууны ховор олдвор, солир, ховор болон ховордсон ургамлын хатаамал цуглуулга, амьтны чихмэл, эртний ургамал, амьтны олдвор, археологийн олдвор гэх мэт бусад түүх, соёлын дурсгал соёлын өвд хамаардаг юм. 

-Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт ямар үйлдлийг хамааруулж, ямар шийтгэл оногдуулдаг вэ?

 -Монгол улсын Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлд түүх, соёлын дурсгалт зүйл болон үнэт, хосгүй үнэт зэрэглэлд хамаарах түүх соёлын зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан, завшсан, үрэгдүүлсэн, Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн, санхүүжүүлсэн, Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан, Түүх, соёлын дурсгалт зүйлийг хуулиар тогтоосон журмын дагуу тогтоосон хугацаанд улсын хилээр оруулж ирээгүй, завшсан, Эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр Эрдэнэсийн сангийн байнгын бус хэсгээс эрдэнэсийг худалдсан, шилжүүлсэн, захиран зарцуулсан зэрэг гэмт хэрэг үйлдвэл иргэнийг 40 сая хүртэл төгрөгөөр торгох, 1 жилээс 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 6 сараас 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар, хуулийн этгээд үйлдвэл 10 сая төгрөгөөс 80 сая төгрөгөөр торгохоор заасан.

Шүүхээс соёлын өвийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан металь хайгч, тээврийн хэрэгсэл зэргийг мөн улсын орлого болгодог. Соёлын өв нь хуулиар хамгаалагдсан байдаг тул  зөвшөөрөлгүй хайгуул, малтлага хийх, соёлын биет өвийг эвдэж гэмтээх, устгах, хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлахад оролцохгүй байх нь зүйтэй. 

Ярилцсанд баярлалаа.

 






Шинэ мэдээ

МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА23 минут 3 секундын өмнө“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43“Чингэлтэйн математикчид” түргэн бодолтын анхдугаар олимпиад зохион байгуулагдлаа2 сар 10. 9:43ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 22. 16:22ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА1 сар 21. 17:38ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 сар 21. 16:23“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 20. 18:04ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 16. 16:30“ИННОВАЦИ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД 2026 ОНД НИЙГМИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 15. 16:38

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.