“НҮҮДЭЛЧИН-2025” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД ДҮҮРГИЙН ӨВ ТЭЭГЧИД ӨРСӨЛДӨӨ

2025-8-12
3

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго дор жил бүр өргөжин тэлж байгаа олон улсын соёлын фестиваль юм. Энэ фестивальд Чингэлтэй дүүргийг төлөөлөн оролцох өв тээгчдийг сонгон шалгаруулах эхний шатны шалгаруулалт өнөөдөр боллоо. Эхний шатны шалгаруулалтад дүүргийн өвлөн уламжлагчид:

  1.     Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд
  2.     Ардын язгуур урлаг
  3.     Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс тоглоом наадгай, уриа дуудлага
  4.     Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, зан үйл
  5.     Уламжлалт арга ухаан
  6.     Мал, маллах арга ухаан
  7.     Уламжлалт гар урлал гэсэн долоон ай савын хүрээнд авьяас, ур ухаанаа сорин оролцжээ.

Танхимд гар урлаачид эсгийгээр хийсэн гутал, малгай, модон шатар, мал амьтны дүрс бүхий баримал, сураар сүлжсэн морины эд хэрэглэл, үндэсний хувцас зэргийг хана дагуулан дэлгэн тавьжээ. Харин гол тайзнаа хөөмий, аман хуур, уртын дуу, бие биелгээ зэрэг соёлын биет бус өвийг толилуулсан юм.

Оролцогчдын хамгийн залуу өв тээгч нь 9 настай Э. Ивээл. Тэрээр ээж, эгчээрээ зоосон ширээний сүлжмэл, зүү ороох хатгамлыг заалган даалин, шагайн уут зэргийг чимэглэн урлаж гар урлал төрөлд өрсөлдсөн юм.

Энэхүү зоосон ширээний сүлжмэл нь хоёр гарыг зэрэг ажиллуулдаг учир баруун, зүүн тархийг хамтад нь хөгжүүлэх, хүүхдийг төлөвшүүлэх өндөр ач холбогдолтой соёлын биет бус өвд тооцогддог байна. Энэ мэт залуу өвлөн тээгчдээс авхуулаад өндөр буурай үе дамжсан өвлөн уламжлагч нар эхний шатны шалгаруулалтад өрсөлдлөө.

 

Дүүргээс зохион байгуулсан уг шалгаруулалтад тэнцсэн өвлөн тээгч нар 8 дугаар сарын 22-24-ний өдөр Тайж хайрхан уулын бэлд болох дэлхийн соёлын “Нүүдэлчин” фестивальд Чингэлтэй дүүргээ төлөөлөн оролцох юм. Энэ жилийн тухайд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор отог хэлбэрээр зохион байгуулахаар онцлог юм.






Шинэ мэдээ

УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43“Чингэлтэйн математикчид” түргэн бодолтын анхдугаар олимпиад зохион байгуулагдлаа2 сар 10. 9:43ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 22. 16:22ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОРХОН АЙМГИЙН ЭРДЭНЭТ ХОТОД ХЭРЭГЖИЖ БУЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА1 сар 21. 17:38ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 сар 21. 16:23“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 20. 18:04ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 16. 16:30“ИННОВАЦИ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД 2026 ОНД НИЙГМИЙН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ1 сар 15. 16:38АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНД НЭГДСЭН ЖИШИГ ЭМНЭЛЭГ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА1 сар 14. 16:47ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 2026 ОНЫГ “ИННОВАЦ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА1 сар 13. 16:58ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ Монголын Оюун ухаан академд суралцах төлбөрийн хөнгөлөлтийн батламж гардууллаа.1 сар 13. 16:51ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 9. 17:11ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО1 сар 9. 17:01ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ БОЛЛОО1 сар 9. 14:00ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО1 сар 9. 13:552026 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 7-НООС 23-НЫ ӨДРҮҮДЭД ЯВУУЛНА1 сар 6. 14:03ХОККЕЙЧДЫН U-8 НАСНЫ АНГИЛЛЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 сар 6. 14:03ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦОНХ ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ1 сар 2. 14:44ХАЛИА ТОШИН ҮҮССЭН ГАЗАРТ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА1 сар 2. 14:38ДҮҮРГИЙН АРХИВЫН ДЭРГЭДЭХ БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИСС ХУРАЛДЛАА2025, 12 сар 30. 15:02

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.