ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
НЭГ. ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО
Хүн амыг эрүүл, сайхан амьдрах нөхцөлөөр ханган, чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, өндөр мэдлэг чадвартай, ёс суртахуунтай, хариуцлагатай, тогтмол орлоготой, бүтээлч ИРГЭН-ийг төлөвшүүлнэ.
ХОЁР. ОРЧИН ТӨВТЭЙ ШИЙДЭЛ
Хариуцлагатай, зохистой хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжиж, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, байгаль орчныг хамгаалахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар орчны бохирдлыг бууруулж, иргэндээ ээлтэй, эрүүл аюулгүй, амар тайван, ЭКО ОРЧИН-г бүрдүүлнэ.
ГУРАВ. ТӨЛӨВЛӨЛТ ТӨВТЭЙ ХӨГЖИЛ
Шинжлэх ухааны үндэслэлтэй, хот төлөвлөлтийн орчин үеийн шийдлийг тусгасан, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан ТӨЛӨВЛӨЛТ-ийг хэрэгжүүлж, баялаг бүтээгчдээ дэмжсэн, эдийн засгийн өндөр чадавхтай дүүрэг болно.
ДӨРӨВ. УХААЛАГ ЗАСАГЛАЛ
Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлж, иргэдийн оролцоог хангасан, авлигаас ангид, үр нөлөөтэй, хариуцлагатай, МЭРГЭШСЭН тогтвортой засаглалыг төлөвшүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгийн мэргэжилтэн А.Саранчимэг
Хаяг, утасны дугаар:
Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасаг 306 тоот, Утас: 77771992