Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ногоон байгууламж, гадна тохижилт, барилга угсралтын ажлын тоо хэмжээ бодох, зохиох
- Тендерийн баримт бичиг, зураг төсөлд нийцүүлэн төсөв гаргах, үнэлгээ хийх
- Ажил гүйцэтгэлийн явцад санхүүгийн тооцоолол, хяналт тавих, гүйцэтгэлийн акт, тооцоог боловсруулах
- Барилгын төсөв, тооцооны баримт бичгийг хөтлөх, тайлагнах
- Стандарт норм, норматив, техникийн шаардлагыг мөрдөж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Барилга, хот байгуулалт, ногоон байгууламж, гадна тохижилт болон инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэшсэн төсөвчин, эсвэл төсөвчний эрхийн гэрчилгээтэй байх
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсаргалт Маягт 1)
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичгийн хуулбар бусад холбогдох баримт бичиг
- Иргэний үнэмлэхийн хуулбар, төрийн үйлчилгээний e-mongolia цахим системийн лавлагаа
- Мэргэшсэн төсөвчний гэрчилгээ
Материал хүлээн авах хугацаа:
2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал
Материал хүлээн авах хаяг:
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, 316 тоот
Утас: 95779536


Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа
16-р хороонд хог цуглуулах, нягтаршуулж ачих шинэ технологи туршиж эхэллээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРООНД БАЙРЛАХ "ЗУУН МОД" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ТОХИЖУУЛЖ АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГИЙН НОГООН БҮС БОЛГОНО
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар уулзалт хийв