Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан үүргээ нэр төртэй биелүүлсэн залуустаа хүндэтгэл үзүүлж, хүлээн авах арга хэмжээ зохион байгууллаа.

Хугацаат цэргийн албаа амжилттай хаасан залууст Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд, тоо бүртгэлийн ахлах офицер, дэд хурандаа Б.Цэдэн, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг нар “Батламж” гардуулж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг Онцгой байдлын албаны онцлог, шинээр байгуулагдаж буй Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт болон ангийн онцлогийг танилцуулж, Гал түймэр түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алдрын танхимтай танилцууллаа.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ