Чингэлтэй дүүргийн 10, 20 дугаар хороонд бий болох "Magic Box" зөөврийн номын сан гэр хорооллын бүсийн хүүхдүүдэд тав тухтай, дулаан орчинд сурч хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг олгож өдөр бүр нээлттэй үйлчилнэ.

Дүүргийн зүгээс өнгөрсөн саруудад 10 болон 20 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулж аль салбарт ямар төрлийн төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа талаар судалгааг авч боловсруулсан. Иргэдийн хувьд хотын төвөөс алслагдсан хэсэгт хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа хомс, чөлөөт цагаа өнгөрөөх орчин бага тул Magic Box номын сантай болох хүсэлтийг тавьсан юм.

Ирэх сард нээх зөөврийн номын сангуудыг дулаалж дууссан бөгөөд дотор засал, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Номын сангийн цаашдын арчлалт хамгаалалт, урсгал зардлыг дүүргээс бүрэн хариуцаж ажиллах юм.
Төслийг CU брэнд "Премиум Нэксус" компани санхүүжүүлж хүүхдийн хөгжил, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байна.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ