Чингэлтэй дүүргийн удирдлагууд өнөөдөр 6, 8 дугаар хороодод ажиллаж, хорооны албан хаагчид, ажилчидтай уулзан мэдээлэл солилцлоо.
6 дугаар хороонд ажиллах үеэр Баянбүрдийн тойргийг ирэх хавраас дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх асуудлаар Замын удирдлагын газартай санал солилцож, холбогдох төлөвлөгөөнд тусгахаар боллоо.

Мөн тус хорооны иргэд “ухаалаг хогийн сав”-ыг ашиглаж эхэлсэн бөгөөд цаашид хог хаягдлыг ангилан ялгах дараагийн шатны ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн нутаг дэвсгэрт илэрч буй зөрчлийг арилгах чиглэлээр хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх арга хэмжээ авах талаар тохиролцлоо.

Дүүргийн 8 дугаар хороонд ажиллах үеэр хөрсний усны нөлөөгөөр автомашин болон явган зорчигчийн хөдөлгөөнд хүндрэл үүссэн байршлуудад очиж, нөхцөл байдлыг газар дээр нь шалгалаа. Уг асуудлыг яаралтай шийдвэрлэх, оновчтой гарц, шийдэл гаргах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.
Мөн тус хороонд дахин төлөвлөлтийн хүлээлт өндөр байгаагийн зэрэгцээ хотын төвд ойр байршилтай онцлогийг харгалзан, ирэх жилүүдийн хөгжлийн төлөвлөгөөнд эмх цэгцтэй, нарийн төлөвлөгөа дор тусгахаар боллоо.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ