Чингэлтэй дүүргийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс зохион байгуулсан сургалтад дүүргийн 1-24 дүгээр хороодын зохион байгуулагч нар хамрагдаж, байгууллагын гүйцэтгэлийн зорилт болон арга хэмжээнүүдийг хэрхэн төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлж тайлагнахтай холбоотой мэдлэг, арга зүйд суралцав.

Сургалтын хүрээнд байгууллагын үйл ажиллагаа эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчин болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хэрхэн нөлөөлдөг, түүний үр дүнг бодитойгоор хэмжих шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлохын ач холбогдлыг онцлон танилцууллаа.



“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ