УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН 30 ДУГААР БАГА ХУРАЛ БРАЗИЛ УЛСЫН БЕЛЕМ ХОТНОО БОЛЛОО

2025-11-25
5
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хамтын хүчийг нэгтгэдэг томоохон индэр COP30 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 30 дугаар бага хурал Бразил улсын Белем хотноо боллоо. Чуулга уулзалтад дэлхийн 190 гаруй улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, цаг үеийн чухал асуудлаар байр сууриа солилцсон юм.
Энэхүү уулзалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн урилгаар Засаг дарга Н.Мандуул өнгөрсөн долоо хоногт /2025.11.19/ оролцож “Монгол Улс түүхий нүүрсний хэрэглээнээс цэвэр эрчим хүч рүү шилжих нь” сэдвийн хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчээр айл өрхийн халаалтыг шийдэж, нэмэлт орлоготой болгох төслийн шийдэл, үр дүнг танилцууллаа.
Энэхүү төсөл нь нарны панелийг дулаан хуримтлуулах системтэй хослуулан гэр хорооллын өрхийн дулааны хэрэгцээг шийдэх, түүхий түлшнээс бүрэн татгалзах зорилготой. Одоогийн байдлаар дүүргийн 80 айл уг төсөлд амжилттай хамрагдаж, эрчим хүчинд тулгуурласан шинэ шийдэлд шилжээд байна. Ирэх онд төслийн цар хүрээ улам тэлж, БНХАУ-ын Олон улсын Хөгжил, хамтын ажиллагааны үндэсний агентлагийн 2.5 сая ам.долларын санхүүжилтээр 500 айлыг нарны панелд шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Цаашид энэхүү шийдлийг нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэх зорилт тавиад байна.
Мөн чуулга уулзалтын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Швейцар улстай нүүрсхүчлийн хийн арилжааны гэрээ байгууллаа. Ингэснээр айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчээр цуглуулсан карбон кредитийг Сингапур болон Швейцар улсуудад борлуулах боломж бүрдэж байна. Нүүрстөрөгчийн хий ихээр ялгаруулдаг олон улсын компаниуд, мөн нүүрсхүчлийн хийн татварын төлбөрийн 5 хүртэлх хувийг нөхөхийн тулд карбон кредит худалдаж авах юм.
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан “Дулаан хангамжийн сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд” салбар хэлэлцүүлэгт Засаг дарга Н.Мандуул дүүрэгт хэрэгжүүлж буй төслийн явц, эхний үр дүнг танилцууллаа. Мөн нарны панел, халаагуурын төхөөрөмжийг 2 жил хэрэглэж үр дүнг мэдэрсэн айл өрхийн төлөөлөл Э.Сарнай хэлэлцүүлэгт оролцож төслийн давуу тал, сайжруулах зүйлсийг хуваалцсан юм.





Шинэ мэдээ

ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ БОЛЛОО1 сар 9. 14:00ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО1 сар 9. 13:552026 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ НЭГДҮГЭЭР САРЫН 7-НООС 23-НЫ ӨДРҮҮДЭД ЯВУУЛНА1 сар 6. 14:03ХОККЕЙЧДЫН U-8 НАСНЫ АНГИЛЛЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 сар 6. 14:03ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦОНХ ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ1 сар 2. 14:44ХАЛИА ТОШИН ҮҮССЭН ГАЗАРТ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА1 сар 2. 14:38ДҮҮРГИЙН АРХИВЫН ДЭРГЭДЭХ БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИСС ХУРАЛДЛАА2025, 12 сар 30. 15:02ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРЛАА2025, 12 сар 26. 15:06ЧД 5 ДУГААР ХОРООНД 240 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ 108 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2025, 12 сар 25. 15:09БАЙШИН, СУУЦАА ХАМТРАН ДУЛААЛСАН АЙЛ ӨРХҮҮДЭД "ДУЛААН ӨРХ" БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА.2025, 12 сар 18. 15:13ШАГАЙН НААДГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА2025, 12 сар 18. 14:57ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА2025, 12 сар 18. 14:18ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООГООР ХЭЛЭЛЦЛЭЭ2025, 12 сар 17. 14:52БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 СУРГУУЛИЙН 25 СУРАГЧ ХҮРТЛЭЭ2025, 12 сар 17. 14:35"ШАГАЙН НААДГАЙ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА2025, 12 сар 16. 16:42ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНЫ НЭРЭМЖИТ “НИСДЭГ ТАВАГ" ТӨРӨЛД АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2025, 12 сар 14. 11:05ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС "ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН"-ООР ШАЛГАРЛАА2025, 12 сар 12. 16:44НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2025, 12 сар 12. 16:42“БАХАРХАЛТ МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ”-ИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.2025, 12 сар 11. 16:46ГҮҮД НЭЙБОРС БАЙГУУЛЛАГАТАЙ 2030 ОН ХҮРТЭЛ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2025, 12 сар 10. 16:49ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 9-Р ХОРОО АХМАДЫН НЭГДСЭН ТӨВТЭЙ БОЛОО2025, 12 сар 1. 10:29ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО2025, 12 сар 1. 10:25ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “СПОРТ НААДАМ 2025” БОЛЛОО2025, 11 сар 29. 10:31ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА2025, 11 сар 28. 10:38ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРООНД ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 86 ДУГААР АНГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО2025, 11 сар 28. 10:35

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.