Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, Ахмадын зөвлөлтэй хамтран дүүргийн ахмад настны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн 1-24 дүгээр хороодын ахмад настнуудын дунд “Нисдэг таваг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 22 хорооны 63 тамирчин өрсөлдсөнөөс багийн дүнгээр:
- Тэргүүн байр: Б.Далайсүрэн ахлагчтай 13 дугаар хороо
- Дэд байр: Ж.Баттөмөр ахлагчтай 9 дүгээр хороо
- Гутгаар байр: Д.Цэрэндолгор ахлагчтай 4 дүгээр хорооны баг тамирчид тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.




ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа