Чингэлтэй дүүрэг, Японы Яйзу хотын найрсаг, хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон өсвөрийн тамирчдын солилцоог зохион байгуулдаг уламжлалтай.


Энэ жилийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын дэргэдэх ширээний теннисний өсвөрийн тамирчид арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Яйзу хотод зочлон, хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолт хийлээ.


Өсвөрийн тамирчдын солилцооны үеэр хүүхдүүд ур чадвараа ахиулж, шинэ техник арга эзэмшихийн зэрэгцээ тус хотын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Яйзу хотын гамшгийн сургуулилалтад оролцлоо.









ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа