Дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих зорилгоор Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төвийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

Уулзалтад Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг болон албан хаагчид, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн төлөөлөл оролцлоо.

Хүйтний улиралтай холбогдуулан 21-65 насны орон гэргүй тэнэмэл, архины хамааралтай иргэдийг тус төвийн үйлчилгээнд хамруулах, хийж бүтээх насандаа амьдралд тулгарсан хүндрэл, бэрхшээлийг даван туулж чадаагүй иргэдийг бие даасан амьдралтай болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 онд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.

ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа