Дүүргийн 2026 оны төсвийн төслийг Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороогоор хэлэлцлээ. Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа:
- Өмнөх онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ
- Дулааны эх үүсвэрийг шинэчлэх,
- Зам, замын байгууламж, авто замын аюулгүй байдлыг сайжруулах,
- Боловсрол, эрүүл мэндийн байгууллагын аюулгүй орчныг сайжруулах,
- Ахмад, хүүхэд, залуучууд зэрэг бүлэг тус бүрд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх,
- Ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх гэсэн зургаан бодлого чиглэлийг баримталжээ.

Ирэх оны төсвийн орлогыг энэ оноос 80.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тооцжээ. Ингэхдээ хог хаягдлын хураамж, харьяа байгууллагуудын төсөвт төвлөрүүлэх орлогыг бүрэн төвлөрүүлэхэд анхаарч ажиллахаар төсөлд тусгасан байна.




ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа