Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны “Чингэлтэйн ахмадууд-2028” арга хэмжээ батлах тухай 05 дугаар тогтоолын хүрээнд ахмад настнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, шагайн наадгайны уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэх, харваачдын ур чадварыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор дүүргийн 17 дугаар хорооны нэрэмжит “Шагайн наадгай”-ны тэмцээнийг зохион байгууллаа.

Шагайн наадгайны тэмцээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын 40 орчим ахмад тамирчид оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:

1 дүгээр байр: 23 дугаар хорооны Б.Ичинхорлоо
ахлагчтай баг.
2 дугаар байр: 5 дугаар хорооны Ц.Хүрэлсүх ахлагчтай баг.
3 дугаар байр: 18 дугаар хорооны Ё.Отгонбаяр ахлагчтай баг тус тус шалгарлаа.

ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа