Чингэлтэйчүүд энэ онд утааны эсрэг шийдлийг хамтдаа олохоор "Дулаалъя" аянаа эхлүүлсэн билээ. Утаа орчны бохирдлыг бууруулахын тулд хамгийн эхэнд байшин, сууцын дулаан алдагдлыг бууруулах нь богино хугацаанд авч болох үр дүнтэй шийдэл гэж үзсэн.

Энэ хүрээнд ШУТИС-ийн судлаачид, барилгын зөвлөх мэргэжилтнүүд болон олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа туршилт хийн "Дулаалъя" төслийн гарын авлагатай болж, өөрсдийн гэсэн аргачлалыг бий болголоо.
Төслийн үр дүнд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 3078 байшин сууцыг иргэдтэйгээ хамтран дулаалж, эрчим хүч түлшний хэмнэлттэй ногоон бүстэй болох бэлтгэл ажил хангагдлаа.

Өнөөдөр Засаг дарга Н.Мандуул төслийн үр дүнгээ иргэдтэйгээ дүгнэж, байшин, сууцаа дулаалсан айл өрхөд "Дулаан өрх" батламж гардуулав. Энэхүү батламж нь цаашид хийн түлшний зуух хөнгөлөлттэй үнээр авах, эрчим хүчний бусад хөнгөлөлт, урамшуулал хүртэх баталгаа болж байгаагаараа онцлог юм.


ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа