Дүүргийн 1-24 дүгээр хороодын Нийгмийн ажилтнуудын 2026 оны шуурхай хуралдааны батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр дүүргийн 3 дугаар хорооны Иргэний танхимд Нийгмийн ажилтнуудын энэ оны ээлжит шуурхайг зохион байгууллаа.

Шуурхай хурлыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа удирдан явуулж, цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл болон холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Мөн энэ үеэр 2025 оны “Хөдөлмөрийн аварга” тус хорооны Нийгмийн ажилтан Н.Болорчимэг хорооныхоо хэмжээнд тухайн онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд, шинээр санаачлан хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаарх мэдээлэл болон хорооны Ахмадын хөгжлийн танхимын үйл ажиллагааг
Нийгмийн ажилтнуудад танилцуулсан нь харилцан бие биеэсээ туршлага судалж, бусад хорооддоо сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.


ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа