ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЦОНХ ШИЛЭН ХИЙЦЛЭЛИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2026-1-2
7
Дүүргийн хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй цонх шилэн хийцлэлийг айл өрхүүдэд нэвтрүүлж, дулаан алдагдлыг бууруулах зорилтот ажил өнөөдрөөс эхэллээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, тус холбооны Ерөнхийлөгч Л.Гантөмөр нар оролцон гарын үсэг зурлаа.
Судалгаагаар байшин, сууцны нийт дулаан алдагдлын 15–20 хувийг цонх, шилэн хийцийн дулаан алдагдал эзэлдэг байна. Айл өрхүүд дээвэр, хана, сууриа бүрэн дулаалсан ч чанар, стандартын шаардлага хангаагүй цонх, шилэн хийцээс дулаан алдаж байгаагаа төдийлөн анзаардаггүй тохиолдол цөөнгүй.
Иймд Чингэлтэй дүүргийн зүгээс “Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-той хамтран дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Тухайлбал:
-Цонхны дулаалга хийж буй айл өрхүүдэд мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх
-Цонх, шилэн хийцийн дулаан алдагдал, эрчим хүчний хэмнэлтийн талаар сургалт, мэдээлэл зохион байгуулах
-Чанар, стандартад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийцлэлийг нэвтрүүлж, олон нийтэд сурталчлах
-Баригдсан хуучин амины орон сууцны цонх, шилийг эрчим хүчний хэмнэлттэй шилэн хийцлэлээр солих замаар үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг зорилтот ажлууд тусгагдлаа.
Гурван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гол зорилго нь айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.





Шинэ мэдээ

“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.