Дүүргийн Архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 1 дүгээр хурал болж, Дүүргийн төрийн архивын сан хөмрөгт нөхөн баяжилт хийх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23.2.9, 27.1.9-д заасны дагуу болон Нийслэлийн Архивын газрын Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 2022 оны 4 дүгээр хурлаар батлагдсан “Чингэлтэй дүүргийн архивын сан хөмрөгийг 2022–2026 онд бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн жагсаалт”-д тусгагдсан байгууллагуудын 2025 онд нөхөн баяжуулалт хийх данс, бүртгэл, устгах хэргийн жагсаалтыг тус хурлаар хэлэлцэв.
Тус жагсаалтад Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор, Нийслэлийн ерөнхий боловсролын 5, 138 дугаар сургууль, Нийслэлийн хүүхдийн 220, 221, 222, 245, 246 дугаар цэцэрлэг зэрэг нийт 9 байгууллага хамрагдсан байна.

Хурлаар эдгээр байгууллагуудын архивын данс, бүртгэл, устгах хэргийн жагсаалтыг хэлэлцэн баталсан бөгөөд Боловсролын хэлтэс дүүргийн архивын сан хөмрөгт хоёр дахь удаагаа баримт шилжүүлж байгаа бол бусад байгууллагууд анх удаа дүүргийн архивд хөмрөг үүсгэгч байгууллага болж буйгаараа онцлогтой.


ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ
Зуслангийн бүсийн автобусны буудлуудад шилэн саравч суурилууллаа