17-р жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан улс, орон нутгийн хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж, нийгэмдээ манлайлан ажилласан эрхэм иргэдийг алдаршуулж, төрийн дээд одон, медаль, дүүргийн “Хүндэт иргэн” өргөмжлөл, мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал болох “Чандмань одон”-гоор шагнан урамшууллаа.


Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлсэн анхны томоохон жишиг төсөл болох “Нарны илч” төслийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхэд хариуцлагатайгаар хамтран ажиллаж, айл өрхийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлэх ажлыг зохион байгуулсан УБЦТС ТӨХК-ийн Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хамт олныг өргөмжлөн урамшууллаа.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ