Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх, орон нутгийн бодлогын хэрэгжилттэй танилцах, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны төлөөлөл Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

Энэ хүрээнд дүүргийн Чингэлтэй дүүргийн Жендэрийн салбар хорооны ээлжит хуралдаан зохион байгуулагдаж, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Тамир удирдан явууллаа.

Хуралд Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Баясгалан болон салбар хорооны гишүүд оролцов.

Хуралдаанаар 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, дүүргийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ололт амжилт, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах чиглэлүүдийн талаар санал солилцож, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг авлаа.

Энэхүү уулзалт нь Чингэлтэй дүүргийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх, салбар хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ