Чингэлтэй дүүргээс зохион байгуулж буй “Хаврын хөөстэй цэвэрлэгээ” аянд Сууц өмчлөгчдийн холбоод болон аж ахуйн нэгжүүд идэвхтэй нэгдэж, харилцан уриалга дэвшүүлэн челленж өрнүүлж байна.


Өнөөдөр дүүргийн 6 дугаар хорооны “Шинэ 47” СӨХ тус аянд нэгдэж, тоглоомын талбай болон ойр орчмын 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд хөөсөн угаалга, ариутгал хийлээ.


Улмаар дараагийн оролцогчоор “Чандмань 1” СӨХ-ийг челленжид уриалсан бөгөөд уриалгыг хүлээн авсан “Чандмань 1” СӨХ мөн адил тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайг хамруулан цэвэрлэгээ, ариутгал хийж аянд нэгдлээ.


Ойр орчмын 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд хөөсөн угаалга, ариутгал хийж, орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд идэвхтэй оролцсон Сууц өмчлөгчдийн холбоод болон аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.





“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ