ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2026-5-8
1
Чингэлтэй дүүргийн хамтран хэрэгжүүлж буй "Дээрэлхэлтийг таньж мэдье" төсөл дүүргийн 23,72,37 дугаар сургуулиудад амжилттай хэрэгжиж байна.
Төслийн гол зорилго нь сургуулийн орчинд дээрэлхэлтийг үл тэвчих соёл төлөвшүүлэх, сургуулийн захиргаа, багш, эцэг эхийн оролцоотой дээрэлхэлтийн эсрэг цогц тогтолцоо бэхжүүлэх зорилготой.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд гурван сургуулийн нийт багш, ажилчдад "Дээрэлхэлтийг таньж мэдье" сургалт, анги удирдсан багш нарт "Үлгэрээр дамжуулан дээрэлхэлтийг таньж мэдэх" арга зүйн сургалтыг тус тус орлоо.
 
Төслийн онцлог нь уламжлалт танхимын сургалтаас илүүтэй хүүхдүүдийн багадаа уншиж өссөн үлгэрүүдээр дамжуулан дээрэлхэлтийн талаар ойлгуулахад чиглэнэ. Учир нь бидний мэдэх олон үлгэрт дээрэлхэгчийн дүр байдаг ч бид ихэвчлэн аз жаргалтай төгсгөлд нь анхаарлаа төвлөрүүлдэг. Гэвч Үнсгэлжин гадуурхалт, доромжлолын бай болж, Нугасны муухай дэгдэхийг “өөр” харагддаг хэмээн шоолж сүргээсээ түлхэн хавчиж буй үйлдлүүд нь бусдад ямар гүн сэтгэлзүйн шарх үлдээдэг талаар төдийлөн анзаардаггүй байна.
 
Төслийн хугацаанд дэлхийн алдарт 15 үлгэрийг сонгон авч, хүүхдүүдтэй “хэн нь зөв, хэн нь буруу вэ” гэж дүгнэхээс илүү “энэ үйлдэл яагаад дээрэлхэлт вэ?”, “ийм нөхцөлд чи юу хийх байсан бэ?” гэсэн ойлголтыг өгөхөөр зорьж байна. Ингэснээр хүүхдүүд урьд нь зөвхөн “Муухай дэгдэхэй үзэсгэлэнт хун болсон” төгсгөлд баярладаг байсан бол одоо тэр үлгэрийн цаана нуугдсан ганцаардал, шаналал, ялгаварлан гадуурхалтыг илүү мэдэрч, бусдыг ойлгох хандлагад суралцах юм.
 
 
Арга зүйн сургалтад хамрагдсан багш нар ангийн хүүхдүүдийн хамт сургалтад ашигласан үлгэрээр дамжуулан дүр бүтээн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан бусдадаа жүжигчлэн тоглож үзүүлнэ.
Цаашид төслийн загварыг дүүргийн бусад сургуулиудад нэвтрүүлж ажиллана.





Шинэ мэдээ

“МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ” ОХИДЫН СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.6 сар 3. 14:40ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ6 сар 1. 10:35НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН,ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ХАМТРАН БАЙГУУЛСАН ЧИП БАГЦ ҮЙЛВЭРЛЭХ ТӨВ ҮЙЛ АЖИЛГААГАА ЯВУУЛЖ БАЙНА5 сар 29. 3:28ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 399 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР "НЭГ, ХОЁРДУГААР ОДОНГООР ШАГНАГДЛАА5 сар 28. 9:36ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ5 сар 28. 9:33ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО5 сар 27. 10:27МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГЫН БАГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ-НОГООН АЖЛЫН БАЙР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА5 сар 25. 15:52“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2026” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ5 сар 22. 15:27“ЗАВСАРЛАГААНЫ ДУУ,БҮЖИГ” АЯНЫ БҮТЭЭЛТ БИЧЛЭГИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА5 сар 22. 15:15БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА5 сар 22. 15:11"МИНИЙ ЭРХ-МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ" ОХИДЫН СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА5 сар 20. 14:29ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨР ”-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО5 сар 18. 11:06ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО5 сар 13. 15:54“СУДЛААЧ-2026” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО5 сар 12. 16:10МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ᠌᠌᠌᠌"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 10. 16:03ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАНЬЖ МЭДЬЕ" АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА5 сар 8. 13:57“ИДЭВТЭЙ НАСЖИЛТ – ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ” АЯНЫ НЭЭЛТД АХАМДУУДАА УРЬЖ БАЙНА5 сар 8. 13:50Худалдаа, үйлчилгээ эрхлэх мэдэгдлийг Licence.mn цахим системээр хүлээн авдаг боллоо.5 сар 3. 14:34ДҮҮРГИЙН АХМАДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “СПОРТ НААДАМ-2026” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ШАЛГАРЛАА4 сар 15. 16:07УРИАЛГА3 сар 17. 18:04ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:20ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:05ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 11:01ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:56ТЕНДЕРИЙН УРИЛГА3 сар 13. 10:43

Фото мэдээ







©2024. УЛААНБААТАР ХОТ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.