Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.
Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийг холбогдох хэлтэс албадад үүрэг болголоо.
Үүнд:
Үүнд:- Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг үе шаттай зохион байгуулах
- Худалдаа, үйлчилгээний салбарт мөрдөх нийтлэг журмын шинэчилсэн зохицуулалтыг боловсронгуй болгох

- “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх
- Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орон сууцны хороолол дундах хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх

Мөн дүүргийн Засаг даргаас хэлтэс алба, хороодын Засаг дарга нарт дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
- “Улаанбаатар марафон-2026” олон улсын марафонд байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлэх

- Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон “Чингэлтэйн фестиваль” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах

- “Улаанбаатар спорт менежмент” байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Гудамжны спортын фестиваль” арга хэмжээнд байгууллага, иргэдийн идэвхтэй оролцоог хангаж ажиллах

- Зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах
- Сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийн нөхөн тарилт, арчилгаа, хамгаалалтын ажилд дэмжлэг үзүүлэх

- Улс, нийслэл, дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж ажиллах

- Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, өнгө үзэмжийг стандартын шаардлагад нийцүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах зэрэг үүрэг чиглэлийг өглөө.




“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ