“Миний эрх-Миний эрүүл мэнд-Миний ирээдүй” охидын сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй нэгдсэн эмнэлэг, Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, эрүүл зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Миний эрх-Миний эрүүл мэнд-Миний ирээдүй” сэдэвт сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

Үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нээж, өсвөр насны охидуудад өөртөө итгэлтэй, эрүүл зөв дадал хэвшил, мэдлэг, хандлагатай иргэн болон төлөвшиж, ирээдүйгээ гэрэлтүүлэх энэ сайхан аяллыг өнөөдрөөс эхлүүлэхийг уриаллаа.

Тус арга хэмжээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын 13-18 насны 200 гаруй өсвөр насны охидыг хамруулсан бөгөөд оролцогч охидод ариун цэврийн хэрэглэлийн багц гардуулж, эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлага, мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм.


“АМАР БАЙНА УУ” ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ЯЙЗУ ХОТОД АМЖИЛТТАЙ ХАМТАРСАН БЭЛТГЭЛ ХИЙЛЭЭ
ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ